Уурхайчин блогт тавтай морил!

Гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу нинжа олборлолт

5 сарын өмнө

2000-д оны эхний жилүүдийн зуднаар малаа алдсан малчид амьжиргааны эх үүсвэр хайж бас нинжа болцгоосон юм. Энэ үед “нинжа”-ийн тоо оргилдоо буюу бараг 30000 гаруй “нинжа”, тэдэнд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байдаг 70000 гаруй хүн байдаг гэсэн албан бус статистик гарч байсан. Эхний үед алтны нинжа нар Өвөрхангайн Уянга, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Заамар, Баянхонгорын Дөвөнтөд үйл ажиллагаа явуулж байсан алтны шороон ордын орчимд их хэмжээгээр төвлөрч байв. Нүүрсний нинжа нар үндсэндээ Налайхын нүүрсний ордод ажиллаж байна.

Манай улсад гар аргаар ашигт малтмал олборлогчид нүүрсэн дээр Налайхын нүүрсний уурхайг хааснаас хойш (1991 он), харин алт, жонш дээр бол 1997-98 оноос үүсэлтэй гэж үзэж болохоор билээ.